Хураангуй:
Савласан цэвэр усыг хэт цэвэршүүлснээс болж усанд байх ёстой микро элемент, эрдсийн агууламж багасдаг байна. Үүнээс үүдэн олон улсын стандарт хангасан микро элемент, эрдсийн агууламжтай усыг зах зээлд нэвтрүүлэхэд энэхүү судалгааны ажил нь хувь нэмрээ оруулах юм. Энэхүү судалгааг анкетын арга ашиглан санамсаргүй түүврийн аргаар 440 хэрэглэгчээс судалгаа авсан ба кластер шинжилгээ хийхэд 2 төрлийн кластер гарч ирсэн ба кросстаб шинжилгээ хийхэд идэвхтэй хэрэглэгчид болон идэвхгүй хэрэглэгчид гэсэн персона гаргаж ирлээ. Мөн 50 өрхийн 208-2023 оны эхний улирлын борлуулалтын датаг шинжилж сар, улирлын борлуулалтын өөрчлөлтийг гаргаж ирсэн болно. Ажиглалтын арга, хоёрдогч эх сурвалжууд ашиглан зах зээлд тоглолт хийж буй брэндүүдэд өрсөлдөгчийн шинжилгээ хийсэн болно.