dc.description.abstract |
Сүүлийн жилүүдэд энтрепренершипийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө нэмэгдэж, эдийн засгийн эрчимтэй өсөлтөд хүргэх боломжит хүчин зүйлсийн нэг болж байна. Энэ чиг хандлагыг дагаад боловсролын салбар, байгууллагууд ч энэ чиглэлээр сургалт зохион байгуулах нь нэмэгдэж байна. Энэхүү судалгааны ажлаар боловсролын түвшин, боловсролын тогтолцоонд энтрепренершипийн сургалтыг хэр тусгасан байдал болон гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр энтрепренершипийн түвшин төдийгүй тогтвортой бизнес эрхлэлтэд хэрхэн нөлөөлдөг болохыг тодорхойлох зорилгоор 24 улсын панел өгөгдөл дээр олон хүчин зүйлийн үнэлгээ хийлээ. Судалгааны үр дүнд боловсролын түвшин нэмэгдэхэд нийт анхан шатны бизнес эрхлэх үйл ажиллагаа нэмэгддэг байна. Мөн коллеж, их дээд сургуулийн боловсролын тогтолцоонд энтрепренершипийг бий болгох, удирдах сургалтыг хамруулснаар нийт анхан шатны бизнес эрхлэлтэд эерэг, боломжийг хүлээж авах байдалд сөрөг, бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлд эерэг, бизнесийн тогтвортой эзэмшлийг бий болгоход эерэг нөлөөтэй байна. Энэхүү судалгаа нь зөвхөн түүвэр улсын мэдээлэл дээр тулгуурлан хийгдсэн бөгөөд цаг хугацааны хувьд цар тахлын өмнөх үеийг хамарсан тул цаашид илүү дэлгэрүүлэн урт хугацаанд, өргөн цар хүрээтэй түүвэр авч судлах хэрэгтэй. |
en_US |