dc.description.abstract |
Манай Монгол улсын хувьд ашигт малтмалын түүхий эд, ялангуяа зэсийн экспортоос ихээхэн хамааралтай эдийн засагтай орон боловч экспортын голлох бүтээгдэхүүн, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар хангалттай сайн судлаагүй байгаа нь учир дутагдалтай билээ. Гэвч дэлхий даяар энэ сэдэв нь өргөн судлагддаг бөгөөд сэдвийг тойрсон маргаанууд ихээхэн гарсан байна. Ашигт малтмалын эдийн засгийн хувьд зах зээлийн суурь хүчин зүйлс болох биет эрэлт, нийлүүлэлтээр түүхий эдийн үнийн хэлбэлзлийг, ялангуяа дунд болон урт хугацаанд тайлбарладаг гэдэгтэй нэлээд өргөн хүрээтэй санал нэгддэг. Гэсэн хэдий ч сүүлийн үеийн үнийн өсөлтийн дараа үндсэн улс орнууд болон бүс нутгуудад хөрвөх чадвар, мөнгөний нийлүүлэлт, түүхий эдийн санхүүгийн байдал, ялангуяа санхүүгийн спекуляц арилжаа зэрэг үндсэн бус хүчин зүйлс гүйцэтгэх үүргийн талаар зарим нэг санал зөрөлдөөн бий болох болжээ. Энэхүү судалгаагаар нь 19 хувьсагчтай вектор авторегресс VAR-X эмпирик загварыг боловсруулсан дэлхийн зэсийн зах зээл дэх бодит үнэд нөлөөлөгч хүчин зүйлсийг шинжиллээ. Хувьсагчдын нөлөөлөл цаг хугацааны явцад өөрчлөгддөг, бөгөөд үнийн динамикийг бүтцийн өөрчлөлттэй гэж тогтоосон тул судалж буй 26 жилийг дөрвөн үе (1997–2003, 2003–2008, 2008–2016, 2016-2023) гэж хуваан Хятадын өсөлт, санхүүгийн хямрал, АНУ-ын худалдааны хоригтой холбоотой гурван хугарлын цэгийг тодорхойлов. Шинжилгээнд хамрагдсан бүх хугацаанд суурь үзүүлэлтүүд хамааралтай хэдий ч зэсийн үнийн түвшин, түүний хэлбэлзлийг ойлгохын тулд санхүүгийн хүчин зүйлс, хөрвөх чадвар болон бусад макро эдийн засгийн хувьсагчид зайлшгүй шаардлагатай байгааг үр дүн харууллаа. Санхүүгийн зах зээлийн хүчин зүйлс 1997 оноос 2003 оны зэсийн үнийн өөрчлөлтийг тайлбарлахад нөлөө бүхий үзүүлэлтүүд байсан юм. Харин макро эдийн засгийн хүчин зүйлс, зэсийн үнэ хоорондын хамаарал 2003 оноос статистик ач холбогдолтойгоор зэсийн үнийн динамикийг тайлбарлаж байна. Иймд зэсийн үнийн динамикийг тайлбарлахад зөвхөн эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлс хангалтгүй байв. |
en_US |