Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь арилжааны банкны цахим шилжилттэй
холбоотой банкны үр ашиг, ашигт ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн, Голомт банкны
Сошиал Пэй бүтээгдэхүүн үйлчилгээний орлого зардал нь санхүүгийн тайланд
нөлөөлдөг хэсэгт ашигт ажиллагаа, тэдгээрт нөлөөлөгч хүчин зүйлүүдийг судалж,
ашигт ажиллагааны түвшинг үнэлж улмаар дээшлүүлэх боломжийг тодорхойлох юм.
Судалгааны ажлын хүрээнд том Банкны нэг болох Голомт банк дээр судлагаа хийв.
Дижитал шилжилтийг идэвхтэй хэрэгжүүлж байгаа салбар болох банкны салбарт
дижитал шилжилт ямар түвшинд, хэрхэн явагдаж тэр нь байгууллагад ямар нөлөө
үзүүлж байгааг судлахыг зорив.