dc.description.abstract |
Уг судалгаанд улс орнуудын БНИБТ-д нэгдэхдээ хүлээсэн үүргийн ялгаа, тэдгээрийн давуу болон сул тал юу вэ? Хөгжиж буй улс орнуудын худалдааны бодлогод ямар өөрчлөлт, ахиц гарах боломжтой байна вэ? гэх асуудлуудын хүрээнд Бүс нутгийн иж бүрэн түншлэлийн (БНИБТ) хэлэлцээрт нэгдсэн, хөгжил болон орлогын түвшний хувьд ялгаатай улс орнуудын худалдааны бодлогыг судалж, харьцуулсан шинжилгээ хийхдээ гишүүн улс бүрийн бодлогын чиглэл, зохицуулалтын талаар судаллаа. Уг хэлэлцээрт Австрали, Шинэ Зеланд, Сингапур, Солонгос, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд, мөн Тайланд, Вьетнам, Бруней, Энэтхэг, Хятад, Филиппин, Малайз, Индонез гэх хөгжиж буй улсууд байгаа боловч цаанаа буурай хөгжилтэй Камбож, Лаос, Мьянмар улсууд мөн багтаж байна. Эдгээр 15 улсын гишүүн орнуудын худалдааны бодлогын чиглэл, орлогын түвшин, тарифын хуваарьт харьцуулалт хийж, БНИБТ-ийн гэрээний агуулгыг судлан, хөгжиж буй болон өндөр хөгжилтэй улсуудын хувьд үүсэж болох давуу болон сул талуудыг судаллаа. Энэхүү гэрээг удаан хугацаанд судлан, хөгжүүлсний эцэст өргөн хүрээний агуулгатай, олон талт зохицуулалтуудыг өөртөө тусгасан байгаа ба энэ нь давуу талтай боловч зарим талаараа сөрөг үр дагавар авчрах боломжтой байна. Энэхүү гэрээ хэрэгжээд удаагүй байгаа тул түүхэн дата үүссэний дараагаар илүү нарийвчлан судлах боломжтой байна. |
en_US |