dc.description.abstract |
Энэхүү “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрт нэгдсэн улсуудын интеграцид хэлэлцээрийн үзүүлэх нөлөө” сэдэвтэй судалгааны ажлыг судласнаар бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн орнуудын интеграцид бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн үзүүлэх нөлөөг хэмжинэ. Үүний тулд хэлэлцээрт оролцогч улсуудын бүс нутгийн интеграцчлалыг хэмжих зорилгоор үндсэн бүрэлдэхүүн хэсгийн шинжилгээг хийж, бүлэг хэмжээс бүрийн 4 үзүүлэлтүүдэд SVAR загвар үнэлж хэлэлцээрийн дараах хүлээгдэж буй 10 жилийн дата гаргаж авах болно. Ийнхүү хэлэлцээрийн үр нөлөөнөөс бий болсон дараах 10 жилд бүс нутгийн интеграци, эдийн засаг хэрхэн гүнзгийрч тэлснийг үндсэн бүрэлдэхүүн хэсгийн шинжилгээг хийж шалгах болно. Ийнхүү үндсэн бүрдэл хэсгийн шинжилгээг хийж үр дүнгээс интеграцийг хэмжихүйц индексүүдийг гаргаж авсан бөгөөд энэхүү индексүүдийг ашиглан бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн улс орнуудын болон 5 бүлэг интеграцийг хэмжсэн билээ. Хэмжилтийн үр дүнд бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн нөлөө нь гүнзгий интеграцчлалыг бий болгож байсан. Үр дүнгээс дурьдвал бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрээс өмнөх үед Бруней Даруссалам бүс нутгийн хэмжээнд хамгийн интеграцчилсан улсаар тодорч, Лао, Индонези удаалсан байна. Австрали нь худалдаа, хөрөнгө оруулалт, мөнгө санхүүгийн интеграци, дэд бүтэц зэрэгт ялангуяа хүчтэй интеграцийг харуулж байсан бол бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн дараа үед бүхий л интеграцийн түвшинд ахисан үзүүлэлттэй байна. Дэлхийн хамгиийн том эдийн засагтай улс орнууд болох БНХАУ болон Япон зэрэг улсууд бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн нөлөөгөөр интеграцчлагдсан байдлыг харж болохоор байна. Эдгээр улсууд нь худалдаа, хөрөнгө оруулалтынхаа хувьд илүү интеграцчилагдсан бөгөөд бүс нутгийн дотоод худалдаа, ГШХО-ын нийт худалдаа, ГШХО-д харьцангуй бага хувийг эзэлдэг тул худалдаа, хөрөнгө оруулалтын интеграцийн хувьд харьцангуй бага оноотой байна. |
en_US |