dc.description.abstract |
Залуусын амьдралын хэв маягийг AIO буюу хийдэг зүйлс, сонирхол болон үзэл бодол гэсэн 3 хүчин зүйлийн 37 хэмжигдэхүүнээр тодорхойлсон билээ. Сүүлийн үед гар утасны аппликейшний хөгжил өсөлттэй явж байгаа бөгөөд үүнийгээ дагаад залуусын өдөр тутмын амьдралын хөнгөвчлөх болон бусад харилцаа холбоо, мэдээллийн аппликейшнүүд нэмэгдсээр байгаа нь энэхүү судалгааны ажлыг хийх түлхэц болсон билээ. Тиймээс ч асуулгын анкетын аргаар залуусаас амьдралын хэв маяг тодорхойлох болон гар утасны аппликейшний хэрэглээг тандах зорилгоор судалгааны өгөгдлийг цуглуулан хоорондын хамаарлыг тодорхойлох үүднээс судалгаанд оролцогчдыг 3 сегмент болгон хувааж авч үзсэн болно. Судалгааны үр дүнд гурван сегмент тус бүрийн хувьд хэрэглээний онцлог, гар утасны аппликейшнд хандах хандлага, гар утасны аппликейшн сонголт болоод гар утасны аппликейшн хэрэглэж буй байдлыг гаргаж ирсэн болно. |
en_US |