Хураангуй:
Уг судалгааны ажлаар Монгол улсын даатгалын салбарын нэг болох амьдралын даатгалын талаар судалсан бөгөөд түүний эрх зүйн орчин хэрэгжилтийг олон улсын амьдралын даатгалын эрх зүйн орчин ба хэрэгжилттэй харьцуулан судалсан болно. Түүнчлэн амьдралын даатгалын талаар хүмүүс хэр мэддэг эсэхэд суурилсан судалгаанд Монгол улсын иргэд даатгалын бүтээгдэхүүнүүдтэй хэдийнээ танил болсон нь авууштай байгаа боловч амьдралын даатгалын ач холбогдлыг төдийлөн сайн мэддэггүй нь харагдаж байсан. Иргэд эд хөрөнгийн даатгал, заавал даатгуулах хариуцлагын даатгал зэргийг маш сайн мэддэг бөгөөд энэ төрлийн даатгалыг заавал даатгуулах байдлаар эрх зүйн орчин бүрдүүлж өгсөн. Амьдралын даатгалд жишээлбэл жолоочийн хариуцлагын даатгалд хамрагддаггүй бол торгуулах, эрх хасах гэх мэт эрх зүйн санкцуудтай байдаг бол сайн дурын даатгал болох урт хугацааны амьдралын даатгалд уг зохицуулалт байдаггүй учраас даатгалын компаниуд өөрсдийн амьдралын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг сайтар түгээж иргэдэд танилцуулах шаардлагатай. Мөн Солонгос, АНУ, Канад, Их Британи, Япон гэх таван улстай амьдралын даатгалын талаар харьцуулан судалсан.