Хураангуй:
Иргэд эдийн засгийн хямралаас шалтгаалж өөрсдийн орлого зарлага, хэрэглээг танах, үр ашигтай хуваарилах шаардлагатай нүүр тулаад байгаа бөгөөд өнөөгийн энэхүү асуудалд финтек хамгийн сайн шийдэл болж чадахаар байна. Учир нь финтек салбар өргөн цар хүрээнд хөгжсөн бөгөөд тэр дунд хувь хүний санхүүг удирдах, хиймэл оюун ухаанд тулгуурласан апп ч мөн адил хөгжүүлсээр ирсэн билээ.
Иймд судалгааны ажлаараа гадаад апп-аар Apple Pay, дотоодын апп-аар LendMN-ыг сонгон харьцуулсан судалгаа хийсэн. Үр дүнд нь дотоодын финтек үйлчилгээнүүд нь зөвхөн нэг талыг барьсан байгаа бөгөөд хөгжих орон зай бүрэн байна гэж харсан. Харин гадаад апп-ын хувьд илүү олон үйлчилгээг нэг дор санал болгож байна.
Анкетын судалгаагаар нийт 357 хүнээс судалгааг авсан ба 18-65 насны иргэдийг хамруулсан. Үр дүнд нь 18-25 насны оюутан залуус санхүүгийн суурь мэдлэгтэй байгаа нь ажиглагдсан. Иргэдийг 41% гар утасны апп, 26% гар утасны тэмдэглэлийн дэвтэр, 17% excel, 16% дэвтэр ашиглан санхүүгээ хөтөлдөг нь Монгол Улсад санхүүгийн апп хэрэглэх хэрэглэгчид хангалттай байна гэсэн үр дүн гарсан.