Хураангуй:
Энэхүү судалгаа нь хөдөө орон нутагт амьдарч буй иргэд болон арилжааны банкны харилцагчид төдийлөн хангалттай сайн интернэт банкны үйлчилгээ авч чаддаггүй хэрхэн ашиглах заавар мэдээллээс дутмаг байдгаас үүдэн хөдөө орон нутагт интернэт банкны хэрэглээ хүртээмж муу байдаг талаарх билээ. Интернэт банкны хувьд төлбөр төлөлт, худалдан авалт, мөнгөн шилжүүлэг төдийхнөөр хэмжигдэх зүйл биш бөгөөд жил ирэх тусам техник технологийн дэвшилтэй уралдан үйлчилгээ хүртээмжээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн маш олон шинэчлэлүүд бий болоод байна. Саяхныг хүртэл банканд оочирлож зогсож байсан хэрэглэгчид интернэт банкны давуу талыг ойлгож хэрэглээндээ түлхүү ашиглах болсон хандлага харагдаж байна. Интернэт банкны давуу талууд маш олон бөгөөд үүнийг өдөр шөнө, орон зай, цагийн хязгаараас үл хамааран ашиглах боломжтой атал хөдөө орон нутгийн иргэд банканд оочирлон алтан цагаа дэмий өнгөрөөж байна. Тиймээс энэхүү судалгааны ажлаараа хөдөө орон нутгийн иргэд яагаад интернэт банк ашигладаггүй учир шалтгааныг тодорхойлон хэрэглээ хүртээмжийг нэмэгдүүлэх санал зөвлөмж боловсруулсан болно.