Хураангуй:
Байгалийн гамшиг аюулт үзэгдэл жил ирэх тусам нэмэгдэхийн хэрээр эдийн засаг, санхүүгийн хувьд алдагдал нэмэгдэж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт нь улс орон бүрийн хувьд тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлж байна. Иймээс дэлхийн улс орнууд байгаль орчноо хамгаалах үүднээс ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байна. Монгол улсын хувьд байгалийн баялаг ихтэй ч үүнийгээ хамгаалж чадахгүйн улмаас баялаг маань ихээхэн алдагдаж байгаа. Жишээлбэл: сүүлийн жилүүдэд цэвэр усны хомсдол, нуур цөөрмин ширгэлт эрчимтэй явагдаж байна. 2019 онд гэхэд нийтдээ 1166 гол горхи, нуур цөөрөм ширгэжээ. Иймээс манай оронд “ Ногоон хөрөнгө оруулалт” нь хөгжих асар их боломжтой ба хүртээмжтэй байдлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар эрэлхийлсэн судалгаа шинжилгээ хэрэгтэй тул энэхүү судалгааны ажлаараа тэрхүү арга , замуудыг тодорхойлохыг зорилоо. Жишээлбэл: Монгол улс эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нөөцийнхөө 50%-ийг ашиглах төдийд улсынхаа нийт эрчим хүчний хэрэгцээний дийлэнх хувийг хангаж чадна гэсэн судалгаа байдаг. Иймд Монгол улсын эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх боломжийн талаар судалах явцад үр ашигтайгаар ашиглахын тулд ногоон зээлийг судлан авч үзлээ.