Хураангуй:
Орчин үеийн технологийн болон оюуны хөгжлийн тусламжтайгаар мэдээлэл технологийн салбарт харилцаа холбооны шинэ дэвшил гарсан нь сошиал нетворк билээ. Улс орон бүрээс ялгаатай хэрэгцээг хангадаг, ялгаатай имижтэй шинэ шинэ сошиал медиа платформууд хөгжин жижиг стартап компаниас цахиурын хөндийн аварга компани болтлоо хөгжсөөр байна. Сошиал нетворк бүр хэрэглэгчдийн хүндлүүлэх, хамааралтай байх, нэр хүндийн хэрэгцээг хангахад чиглэгдэн хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болж чадаж байна. Үүнийхээ ачаар сая сая хүмүүсийг нэг сүлжээ дор татан байршуулж зөвхөн тэдэнд зориулсан сурталчилгаа явуулж байгаа нь үр ашигтай зар сурталчилгааны суваг гэсэн нэрийг хүртээд байна. Тиймээс энэхүү дипломын ажлаараа миний бие бусад сошиал нетворкуудын хангаж чадаагүй хэрэгцээг буюу өөрийн ажил, албаны уулзалт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой сонирхолтой бөгөөд тав тухтай газар өнгөрүүлэх боломж бүхий апплекейшныг хэрхэн хөгжүүлэх, ямар стратегитайгаар ажиллах, хэрхэн маркетингийн бодлого хэрэгжүүлэх, хэдий хэмжээний төгрөг үйл ажиллагааг явуулахад шаардлагатай вэ? Гэдгийг тооцож төлөвлөхийг зорьсон