Хураангуй:
Энэхүү дипломын ажлаараа хэрэглэгчийн сэтгэл ханамжийн тухай онол
ойлголтуудыг судлан, тухайлсан загварыг ашиглаж Юнивишн компаниас үзүүлж буй
байгууллагуудад зориулсан интернэтийн үйлчилгээ хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг
судлах, цаашид уг үйлчилгээг сайжруулахад хувь нэмэр оруулахуйц санал зөвлөмж
боловсруулах юм.
Өнөөгийн хурдацтай хөгжиж буй бизнесийн орчинд аливаа байгууллага үйл
ажиллагаагаа тасралтгүй, хурдацтай явуулах болон харилцагч байгууллага, хэрэглэгчтэй
байнгын холбоотой ажиллах шаардлагатай билээ. Байгууллагуудын тус хэрэгцээ
шаардлагыг хангахаар “Юнивишн” компани 2013 оноос B2B (Business-to-Business) буюу
бизнесийн байгууллага болоод хувь хүмүүст зориулсан байгууллагын гурвалсан үйлчилгээ,
тэр дундаа өндөр хурдны шилэн кабелийн интернэтийн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж
байгаа юм. Харилцагч байгууллагууд (хэрэглэгч)-ийн хэрэгцээг мэдрэх, тохирсон
бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангаж ажиллахын тулд тасралтгүй өөрчлөлт, шинэчлэлт,
хөгжүүлэлт хэрэгтэй. Тиймээс тус компаниас үйлчилгээ авч буй хэрэглэгчдийн сэтгэл
ханамжийг судлах хэрэгцээнд тулгуурлан судлаач миний зүгээс сэтгэл ханамжийг хэрхэн
хэмжих тухай онолын ойлголт, загваруудыг ашиглан “Юнивишн” компанийн байгууллагад
зориулсан интернэтийн үйлчилгээ хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг судалж, сайжруулах
санал зөвлөмжийг боловсруулсан болно.