dc.description.abstract |
Хүн болж төрнө гэдэг ховор хувь заяа гэж хүмүүс хэлдэг. Хүн гэдэг эхийн хэвлийгээс мэндлэнгүүтээ тухайн улсынхаа иргэн болж хуулиар хүлээсэн эрх, үүргийг авч эхэлдэг. Хэдий хүүхдийн хувьд хууль гэж юу болох, хүний эрх гэж ямар зүйл байдаг талаар бага балчир насандаа хараахан мэдэж амжаагүй байдаг ч энэхүү мэдэхгүй гэдэг нь түүнд ямар ямар нэгэн байдлаар сул тал болох ёсгүй. Бүхнийг таниж мэдээгүй ч бяцхан хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүд хуулиар хүүхэд гэж тодорхойлсон бүгдэд хуулиар зааж тогтоож өгсөн эрх үүрэг бий. Хэрэв хууль зөрчвөл яах талаар ч заасан бичмэл хууль манай Монгол улсад байдаг.
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхий тухай Конвенцид тэртээх 1990 онд нэгдэн орсон бөгөөд 30 гаруй жилийг хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх дээдлэх тал дээр олон зүйлийг сайжруулсаар туулж явна. Нэгдэн орсныхоо хувьд Хүүхдийн эрхий тухай Конвенцийн заалтууд, ялангуяа хүүхдийн эрхийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах тухай эрхийг хангах чиг үүргийг Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн улс орнуудын өмнө хүлээсэн.
Хүүхдийн хуулиар хүлээсэн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар хууль, эрх зүйн орчин сайжирсан хэдий ч бэлгийн хүчирхийллээс хүүхдийг хамгаалах ялангуяа урьдчилан сэргийлэх нэгэнт үйлдэгдсэн гэмт хэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлах ажиллагааны зорилтыг хангахад хүүхэд хамгааллын хууль эрх зүйн орчинг илүү сайжруулах, хууль хэрэгжилтэд хяналт тавих зэргээр шийдвэрлэх асуудлууд байсаар ирсэн. Энэхүү дипломын ажлын хүрээнд хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсноор хуулиар хүлээсэн ямар эрх зөрчигдөж байгаа талаар эх сурвалжуудын судалгаа тайланд үндэслэн тайлбар хийх, харьцуулах, анализ хийх байдлаар судаллаа. |
en_US |