Хураангуй:
Уг судалгааны ажил нь эдийн засаг, бизнесийн удирдлагаар
мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын үйлчилгээний чанарыг хэмжих, үнэлэлт
дүгнэлт өгөхөд чиглэж буй юм. IPA загварыг ашиглах замаар тандалт судалгаа болон
эмпирик судалгаануудыг хийж гүйцэтгэв. Үйлчилгээний чанарыг тодорхойлох хүчин
зүйлсийг сонгон авахдаа Португалийн Braganca-н политехникийн их сургуулийн
профессор Henrique Silva өөрийн сургуулийн үйлчилгээний чанарыг хэмжихэд ашигласан
8 хүчин зүйлийг эш болгон ашиглав.
Судалгааны үр дүнгээс товч дурьдвал олон улсын үйлчилгээний чанарын дундажтай
харьцуулахад эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд
сургуулиудын үйлчилгээний чанар доогуур байна. Тиймээс үйлчилгээний чанарыг
сайжруулах үүднээс шаардлагатай санал зөвлөмжүүдийг боловсруулсан болно.