Хураангуй:
Сүүлийн жилүүдэд манай улсад өсөх ирээдүйтэй, шинэ технологи ашиглаж буй старт-апууд ихээр төрөн гарч ирэх болсон. Гэвч тэдгээр старт-апуудад тулгарч байгаа хамгийн том асуудал нь санхүүжилтийн асуудал байдаг. Санхүүжилтийн хэлбэрүүд болох өөрийн хөрөнгөөр санхүүжилт босгох, зээлээр санхүүжих, крөүдфандинг зэрэг санхүүжилтийн аргууд нь зээлийн хүү өндөр, санхүүгийн чадамж муу зэрэг асуудлуудтай. Иймд венчур капиталиар санхүүжих нь оновчтой гэж үзэн венчур капиталын эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг судлах нөгөө талаас монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй венчур капиталын компаниудын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд ихээхэн байгаагаас үүдэн манай улсад уг санхүүжилтийн хэлбэр амжилттай хэрэгжихгүй байна. Иймд тулгамдаж буй асуудлуудыг нээн илрүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэрэгцээ шаардлага үүсч байгаа юм. Уг судалгааны ажлаар дотооддоо үйл ажиллагаагаа явуулж буй венчур капиталын компаниудыг сонгон авч тулгарч буй асуудлуудыг бодитоор гаргаж ирэн шийдвэрлэх боломжуудыг тодорхойлохдоо венчур капиталыг амжилттай хэрэгжүүлж буй улсуудын бодит кейс дээр тулгуурлан тодорхойлсон болно.