Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Банкны тухай хуулийн нэмэлт өөчлөлт орж, системийн гол банкууд хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэлсэнтэй холбоотойгоор хараахан IPO хийгээгүй байгаа Худалдаа хөгжлийн банкны жишээн дээр бизнесийн үнэ цэнийг тооцолсон. Ингэхдээ Байгаль орчин, Нийгэм, Засаглалын оноог тооцоолон үнэлгээнд ашиглах боломжийг судласан билээ. Тус банкны бизнесийн үнэ цэнийг тодорхойлох явцад банк, санхүүгийн байгууллагыг үнэлэх хамгийн тохиромжтой загварыг олж тодорхойлохыг зорив. Судалгааны хүрээнд Үлдэгдэл орлогын хандлага, Эздийн өмчийн чөлөөт мөнгөн урсгалын загвар, мөн банкны хөрөнгө нь зах зээлийн үнэ цэнэтэйгээ хамгийн ойролцоо байдаг гэж үздэг тул Харьцангуй үнэлгээний хандлагаас үнэ үржүүлэгчид буюу P/E, P/B, P/S үржүүлэгчид тохиромжтой хэмээн үзлээ. Үүнээс гадна, банкны салбарын эздиийн өмчийн чөлөөт мөнгөн урсгалын загвар энгийн бизнесийн байгууллагаас ялгаатай нь эрсдэлээр жигнэсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгө эрсдэлээр жигнэсэн хөрөнгийн зохистой харьцааны тусламжтайгаар олох боломжтой байдаг.
Өнөөгийн байдлын судалгааг “дээрээс-доош чиглэсэн хандлага” буюу Top-Down approach-аар эдийн засаг, санхүү, компани гэсэн шат дарааллын дагуу гүйцэтгэхэд Монгол улсын эдийн засаг урт хугацаандаа тогтворжих хандлагатай, банкны салбарын хувьд ДНБ-ийн 87%-тай тэнцэх хэмжээний хөрөнгөтэй буюу арилжааны банкуудын эзлэх төвлөрлийн хэмжээ буурч буй үр дүнтэй гарав. Худалдаа хөгжлийн банкны бизнесийн үнэлгээг эздийн өмчийн чөлөөт мөнгөн урсгалын арга (FCFE) болон зах зээлийн үнийн үржүүгч P/B харьцаагаар тооцоолоход нийт бизнесийн үнэ цэнэ 1.46 их наяд төгрөг, зах зээл дээр санал болгох боломжит нэгж хувьцааны үнэ 28,898.01 төгрөг байна.