СЭЗИС - Бүтээлийн сан

Толгой компани болон охин компанийн хооронд үүсэх сонирхлын зөрчилтэй хэлцлийн эрх зүйн зохицуулалт

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамъянсүрэн, Хулан
dc.contributor.author Эрдэнэбилэг, Хүслэн
dc.date.accessioned 2023-06-09T05:34:53Z
dc.date.available 2023-06-09T05:34:53Z
dc.date.issued 2023-06-09
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3321
dc.description.abstract Өнөөгийн нийгэм, эдийн засагт хувьцаат компани чухал үүрэг гүйцэтгэж байна. Үүний талаар зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ нь бидний аж амьдрал төдийгүй улсын эдийн засгийн хүчин чадал, өрсөлдөх чадвартай нягт хамааралтай билээ. Компани нь хуулийн этгээд гэх багаа авч үзвэл, тэрээр өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч, ажилтан, компанийн удирдлага гэсэн ашиг сонирхлын хамаарал бүхий этгээдүүдэд өөрсдийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх талбар байх болно. Энэхүү талбар дээр өөр өөрсдийн ашиг сонирхлыг төлөө үйл ажиллагаа явуулж эхэлснээр эдгээр ашиг сонирхлын хамаарал бүхий этгээдийн хооронд зөрчил үүсдэг. Үүсэх зөрчлийг шийдвэрлэж чадахгүй цаг хугацаа алдвал цаашлаад компанийн оршин тогтнох эсэх талаар асуудлууд гарч ирнэ. Энэхүү судалгааны ажлын хүрээнд хувьцаат компаниуд дан ганцаараа бус компанийн нэгдэл хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах нь эдийн засагт ч ашигтай байдаг. Тэгвэл толгой компани болон охин компанийн хооронд үүсэх эрх зүйн орчин тэр дундаа сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлуудыг хөндөж, тэдгээрийг хэрхэн зохицуулах, гадаад улс орон үүнийг яаж зохицуулдаг талаар судлахыг зорьсон билээ. Үүний дагуу толгой болон охин компанийн хооронд хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн ашиг сонирхлын зөрчил, хувьцаа эзэмшигчид хоорондын ашиг сонирхлын зөрчил, компанийн нэгдлийн хувьцаа эзэмшигч хийгээд бусад этгээдүүд буюу тодруулбал зээлдүүлэгчид, ажиллах хүч хоорондын ашиг сонирхлын зөрчлийн асуудлууд гэж тодорхойлон, үүн дээр гадаад улс орнууд болох АНУ, Япон, ХБНГУ зэрэг орнуудад хэрхэн зохицуулсан талаар судаллаа. en_US
dc.subject Сонирхлын зөрчилтэй хэлцэл, толгой компани, охин компани, нэгдмэл сонирхолтой этгээд, төлөөлөн удирдах зөвлөл en_US
dc.title Толгой компани болон охин компанийн хооронд үүсэх сонирхлын зөрчилтэй хэлцлийн эрх зүйн зохицуулалт en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Болдбаатар, Дэлгэрмаа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах