dc.description.abstract |
СЭЗИС нь банк, санхүү, аяллал жуулчлалын хөтөлбөрүүдээр АБССХөтөлбөрийг 2022 оны хичээлийн жилээс туршин хэрэгжүүлсэн ба Банк, Санхүү хөтөлбөрийн нийт 20 оюутан хамрагдсан байгаагаас эхний ээлжийн 10 оюутан АБССХөтөлбөрт 6 сар хамрагдаж амжилттай дууссан ба хоёрдугаар ээлжийн 10 оюутан ажлын байран дээр ажиллаад 2023 оны 05 дугаар сарын байдлаар 3 сар өнгөрсөн байна.
Юун түрүүнд АБСС-ийн тухай болон АБССХ-ийн онцлог зохион байгуулалтыг
судалж, олон улсын туршлагын харьцуулсан судалгаа хийж, СЭЗИС-ийн өнөөгийн
хэрэгжүүлж буй АБССХ-ийг сайжруулан үр дүнтэй арга замыг тодорхойлох нь чухал байв.
Мөн оролцогч талуудаас судалгаа авч тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон
платформын шаардлагыг оролцогч тал бүрээр дэлгэрэнгүй гаргаж, уг шаардлагад
тулгуурлан платформын прототайпыг гаргасан. Олон улсын их дээд сургуулиудын тэргүүн
туршлагаас харахад тус хөтөлбөрийг “Career” үйлчилгээгээр дэмжиж ирсэн байна. Их дээд
сургуулиудын карьер үйлчилгээгээр тэргүүлэгч Массачусетсын Технологийн Институт,
Сиднейн Их сургууль, Цингхуа Их сургууль, Оксфордын Их сургууль, Токиогийн Их
сургуулиудын карьер сайтуудын харьцуулсан судалгаа хийсний үндсэн дээр АБССХ-ийн
оролцогч талуудыг холбосон платформын ерөнхий цэсүүдийг гаргасан.
Эдгээр туршлага нь СЭЗИС-ийн оролцогч талуудыг холбосон платформ хөгжүүлэх
бодит үндэслэл болж байна. Уг судалгааны ажлын үр дүнд СЭЗИС, Аж ахуй нэгж
байгууллагууд, оюутнууд хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэдээ мэдээллийг
хүртээмжтэй байлгахад чиглэсэн, цаашлаад төгсөгчдийг хамруулсан оюутан, төгсөгчдийн
хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн платформ болгон хөгжүүлэх дээр санал гарган прототайпыг
гаргасан болно |
en_US |