dc.description.abstract |
Ажил олгогчийн сэтгэл татах байдлын талаар ойлголт, үзэл баримтлал одоо ч хувьсан өөрчлөгдсөөр байгаа ба Пиер Бертон, Майкл ивинг, Ли Лиан Хан нарын судлаачдын 2005 онд хийсэн “Сэтгэл татам компани: Ажил олгогчийн брэнд дэх сэтгэл татах байдлын хэмжүүр” (Captivating company: dimensions of attractiveness in employer branding) судалгаагаар ажил олгогчийн сэтгэл татах байдлын хэмжүүрийг Ажил олгогчийн үнэ цэнийн санал (Employer Value proposition) –ын 5 үндсэн бүлэг, нийт 20 үнэ цэнийн хүчин зүйлээр тодорхойлсон. Тус судалгаанд тодорхойлсон ажил олгогчийн сэтгэл татах байдлын тодорхойлолт болон ажил олгогчийн сэтгэл татах байдлын хэмжүүрийн загвар дараа дараагийн олон судалгаанд ашиглагдаж, хүчин төгөлдөржиж, 2000 гаруй удаа эш татагдсан байна. Тиймээс өөрийн судалгаандаа тус судалгааны асуулга загварыг авч ашиглан Улаанбаатар хотод ажил эрхэлж, амьдардаг 387 хүний түүвэртэйгээр нийгмийн үе хоорондын ялгаагаар авч үзэн судаллаа. |
en_US |