dc.description.abstract |
Шүүх бол хүний эрхийн хууль зүйн хамгаалалтын баталгаа төдийгүй аливаа хэрэг
маргаан, гомдлыг зөвхөн шударга ёс, зүй ёс, хууль ёсонд нийцүүлэн шийдвэрлэнэ, хууль
ёсны шүүхээр эцэслэн шүүлгэнэ гэсэн хүний эрхийн суурь хэм хэмжээг хамгаалах
төрийн чухал институт юм. Тиймээс ардчилсан нийгмийн нэг гол шинж бол бие даасан
шүүх эрх мэдэл төлөвшсөн байх явдал бөгөөд иргэдийн итгэл, найдварыг хүлээж байх
зайлшгүй шаардлагатай тулгардаг.
Гэтэл сүүлийн жилүүдэд улс төрч, хуульчид, бизнесийн хүрээнийхэн, хэвлэлийн
редакц гэлтгүй иргэдийн зүгээс ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим сүлжээгээр
шүүхийн талаар сөрөг хандлагыг илэрхийлэх болсон. Иймд шүүхэд хандах иргэдийн
хандлага, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг хэмжих хэрэгцээ шаардлага бий болж байна.
Судалгааны арга зүйн хувьд оновчтой түүврийн тоо олох томьёог ашиглаН
шүүхээр үйлчлүүлж байсан 400, шүүхээр үйлчлүүлж байгаагүй 400, хуульч 200, сэтгүүлч
50, нийт 1050 иргэнээс санал асуулга авч, түүнд дүн шинжилгээ хийсэн.
Иргэдийн эрх зүйн мэдлэгийн түвшин 40% гарсан хэдий ч шүүхэд хандах эерэг
хандлага 15% байгаа нь “иргэд эрх зүйн өндөр мэдлэгтэй байх нь шүүхэд итгэх итгэлийг
буруулахаас гадна шүүхийн үйл ажиллагааны талаар шүүмжлэмтгий болдог (National
Center for State Courts 1999; Bastien 1998)” гэх, шүүхээр үйлчлүүлж байсан иргэдийн
шүүхийн талаарх эерэг хандлага үйлчлүүлж байгаагүй иргэдийн эерэг хандлагаас илүү
өндөр байгаа нь иргэдийн шүүхийн талаарх хандлагад туршлага нөлөөлдөг гэх зүй
тогтлыг манай судалгааны үр дүн харуулж байна. |
en_US |