Хураангуй:
Энэхүү судалгааны гол сэдэв нь сэтгэл хөдлөлийг ухаалгаар удирдах ур чадварыг заах нь хэрхэн сэтгэл хөдлөлийн чадамжинд нөлөөлж байгаа тухай юм. Судалгаанд хамрагдсан бүлэг нь Нийслэлийн ЧДЭМТ-д ажиллаж байгаа эмч ажилчид юм. Судалгаа олон үе шаттай, санамсаргүй түүвэрийн аргаар сонгогдсон 32 эмч ажилчид дээр хийгдэх ба ( сургалтын өмнөх болон сургалтын дараах судалгаагаа авсан болно). Сургалтыг хийхээс өмнө сэтгэл хөдлөлийн чадамжийн асуулгын хуудсыг ашиглан урьдчилсан EQI асуулга судалгаа авна . Дараа нь эмч ажилчдад 3 удаагийн 2 цагийн сургалтанд хамрагдаж, нэвтрүүлэлт хийсний дараа дахин EQI асуулга ашиглан дахин судалгаа авна. Өгөгдөлийг EXCEL, SPSS праграмм, корреляцын шинжилгээ хийж дүн шинжилгээ хийнэ. Мөн сургалт явагдаж дууссны дараа сургалтын үр дүнг үнэлэх зорилгоор оролцогчдоос 5-6 хүн сонгон фокус бүлгийн ярилцлага хийнэ. Судалгааны үр дүнг үнэлэж санал зөвлөмж боловсруулна.