dc.description.abstract |
Энэхүү магистрын ажлаар их, дээд сургуулийн цахим сургалтын талаарх онол,
арга зүй, цахим сургалтыг хэрэгжүүлж буй олон улсын туршлага, судалгааны арга зүй, судалгааны үр дүн гэх 4 үндсэн бүлэг, 10 дэд бүлгээр Монгол улс дахь цахим сургалтын хөгжил, өнөөгийн байдал болоод бусад улсын цахим сургалтын туршлага, тэр тусмаа ӨМӨЗОСЭЗИС-ийн цахим сургалтын туршлагыг судаллаа.
Тодорхой хувилбар бүхий асуулгатай судалгааны маягт бэлтгэн сонгосон
сургуулийн 106 багш нараар бөглүүлж цахим сургалтыг хэний санхүүжилтээр хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр, ямар менежментээр зохион байгуулж буйг судлан Монгол улсад нутагшуулах боломжтой эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөв.
Монгол улсад цахим сургалтын салбар тэр дундаа их, дээд сургуулийн цахим
сургуулийн салбар Коронавируст халдвар /COVID-19/ цар тахлаас хойш эрчимтэй
хөгжиж эхэлж байна. Гэвч тогтсон норм, дүрэм, журам байхгүй, чанарыг үнэлэх
шаардлага, шалгуур үзүүлэлт байхгүйгээс эмх замбараагүй байдлаар үргэлжилсээр байна. Цахим сургалт нь хэдийгээр эхлэх үедээ багш нарын ачааллыг үлэмж хэмжээгээр нэмдэг хэдий ч тодорхой хугацааны дараа сургууль, багш, оюутанд бүгдэд нь эерэг нөлөө үзүүлж болохыг энэхүү судалгааны ажлаар баталлаа. |
en_US |