dc.description.abstract |
Ёс зүйн үнэт зүйлд суурилсан ажиллахад таатай сайхан байгууллагуудын эерэг үр дүнтэй холбогдон харьцангуй сүүлд тодорхойлогдон хөгжиж буй манлайллын өвөрмөц хэв маяг болох үйлчлэх манлайллын онолын судалгааны хүрээнд ҮМ болон байгууллагын итгэл хоорондын холбоо хамаарал, үйлчлэх манлайллын нөлөөг судлан гарц, үр дүн нь юу байж болохыг харуулах үүднээс энэхүү судалгааг хийхийг зорилоо. Энэхүү судалгааны ажлын зорилго нь байгууллагын итгэлд үйлчлэх манлайлалын үзүүлэх нөлөө сэдвээрүйлчилгээний салбарын байгууллагууд дахь ажилтнуудын дунд байгууллагад итгэх итгэл (БИИ) ямар түвшинд байгаа болон үйлчлэх манлайлал (ҮМ) нь байгууллагын итгэлд үзүүлэх нөлөөллийг тодруулж шинжлэх зорилготой ба үйлчлэх манлайллын нөлөөгөөр гарч буй үр дүн түүний ач холбогдлын талаар судалгааны ажлын зорилтуудын дагуу судлагдсан байдлын судалгаа, онолын судалгаа хийгдэж онолын үндсэн дээр судалгааны арга зүйг боловсруулан таамаглал дэвшүүлж, үйлчилгээний салбарын байгууллагуудын хүрээнд гүйцэтгэх болон дунд түвшний ажилтнуудаас түүвэр судалгаа авч өгөгдлийг шинжлэн зөвлөмж санал боловсруулахад чиглэгдсэн болно. |
en_US |