dc.description.abstract |
Барилгын салбарын үйл ажиллагаа нь улирлын шинж чанартай, төсөв, цаг хугацаа, чанарын эрсдэл өндөртэй, хүн хүч, мэргэжлийн ур чадвар их шаарддаг, ажлын үр дүнг гэрээний хугацаанд чанартай хүлээлгэн өгөх шаардлагатай, захиалагч гүйцэтгэгч нарын харилцан итгэлцэл дээр тогтдог онцлогтой. Барилгын салбар нь хөгжиж буй оронд маш ирээдүйтэй салбар төдийгүй хөрөнгө оруулалтын нэг түгээмэл хэлбэр бөгөөд мэргэжлийн бус хувь хүн, хуулийн этгээдүүд энэхүү хөрөнгө оруулалтын хэлбэрийг хэт ашгийн байдлаар харж, хариуцлагыг орхигдуулдаг нь тулгамдсан асуудлын нэг юм. Иймээс барилгын ажлын хариуцлага өндөртэйг ойлгуулах, мэргэжлийн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай байна. Барилгын ажил нь хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч гээд олон оролцогч талтай бөгөөд эдгээрээс нөлөөлөх хүчин зүйл, барилгын зураг төсөл, барилгын норм дүрэм болон бусад үйл ажиллагаанаас шалтгаалан үүргийн зөрчил үүсэх өндөр эрсдэлтэй байдаг. Иймд судалгааны ажлын хүрээг үүргийн зөрчил гэдэг ойлголтоор тодорхойлж, практикт гэрээний үр дүнд хүрэхэд гэрээний эхлэлээс дуусах үе шатанд эрсдлүүдийг тооцоолон урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлыг судлан гэрээний нөхцлийг сайжруулах, мөн шүүхийн практикт хэрхэн шийдвэрлэж байгааг судлан, богино хугацаанд, мэргэжлийн шийдвэрлэх боломж дээр дүгнэлт санал дэвшүүлэх зорилготой. |
en_US |