dc.description.abstract |
Даатгалын салбар бол тухайн улс үндэстний хөгжлийн нэг илэрхийлэгч төдийгүй эдийн засгийн хүрээнд олон чухал үүргийг гүйцэтгэдэг онцгой салбар юм. Даатгал нь
даатгагчдад өрх, аж ахуйн нэгжийн санхүүгийн аюулгүй байдал, эрсдэлийг хуваарилах санхүүгийн зах зээл болон нийт эдийн засгийг тогтвортой байлгах урт хугацааны хөрөнгийн амин чухал эх үүсвэр болдог. Монгол Улсын хувьд хувийн хэвшлийн даатгалын зах зээл үүсэж хөгжөөд 30 жил өнгөрч байгаа боловч даатгалын салбарын хүртээмж, эрэлт нь бусад улс оронтой харьцуулахад доогуур байгаа нь монгол улсын даатгалын салбарын хүртээмж, эрэлт муу байгааг харуулж байгаа юм. Мөн манай улсад албан ёсны даатгалын компаниудын зэрэглэл тогтоох байгууллага байхгүй байгаа нь өнөөгийн чухал асуудал болж байна. Зэрэглэл хэмээх ойлголт нь гадаад болон дотоод хөрөнгө оруулагчдын хувьд чухал ач холбогдолтой бөгөөд зэрэглэл тогтоолгох нь улс орон болоод байгууллагын ирээдүйн хөгжил дэвшил, цаашдын зорилго, зорилтыг тодорхойлоход ашиглагдах чухал шинжилгээний арга хэрэгсэл юм. Тиймээс энэхүү дипломын ажлын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 5 даатгалын компаниудын 2017 оноос 2021 оны тоон болон чанарын өгөгдөл, олон улсын зэрэглэл тогтоох аргачлал дээр тулгуурлаж зэрэглэл тогтоохыг зорилоо. Судалгаанд AHP болон TOPSIS арга зүйг хослуулан ашигласан болно. Судалгааны гол үр дүнгээс дурдвал, AHP аргын үр дүнд Нөөцийн хүрэлцээтэй байдал, Ашигт ажиллагаа, Хөрөнгийн хүрэлцээтэй байдал гэх 3 шалгуур үзүүлэлт нь даатгалын үйл ажиллагаа, зэрэглэл тогтооход хамгийн чухал шалгуур үзүүлэлтүүд болж байсан ба TOPSIS аргын үр дүнд Мандал даатгал компани “Baa”, Бодь даатгал “А”, Ард даатгал компани “Ba”, Миг даатгал “Baa”, Монгол даатгал “Ba” үнэлгээтэй тус тус гарсан байна. |
en_US |