Хураангуй:
Жижиглэн худалдааны үйл ажиллагаа, борлуулалт жилээс жилд өргөжин тэлж, худалдааны цэг дээрх өрсөлдөөн ихэсч байна. Жижиглэн худалдааны цэгийн төрөл, үүгээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл ихээхэн нэмэгдэж байгаагаас худалдан авагч сонголт хийхэд төвөгтэй болж байгаа юм. Үүнээс үндэслэн жижиглэн худалдааны дэлгүүр дээрх хэрэглэгчийн худалдан авах шийдвэр гаргах зан төлөв, хэрэгцээ, хандлагыг судалж ойлгох нь чухал асуудал болоод байна. Мөн жижиглэн худалдааны дэлгүүрийн мерчиндайзингийн зөв бодлого нь худалдан авагчийн аятай таатай нөхцөлийг бүрдүүлэх орчин болдгоороо давуу талтай, ач холбогдолтой маркетингийн бодитой үйл явц болдог тул энэхүү сэдвийг сонгон авч судалгааг гүйцэтгэлээ.