dc.description.abstract |
Эрүүл мэндийн салбар нь нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийг
ажиллуулдаг, тэрхүү мэргэжилтнүүд нь олон жил суралцаж бэлтгэгддэг онцлогтой
салбар. 2020 оноос хойш дэлхийн хүн амын эрүүл мэндэд ихээхэн нөлөө үзүүлж буй
Ковид-19 өвчний нөлөөгөөр эрүүл мэндийн салбарын цөөнгүй ажилчдад ажлын сртесс,
ажлаас халшрах хам шинж хүчтэй илэрч байгаа бөгөөд түүнчлэн эрүүл мэндийн салбараа
орхих, мэргэжлээсээ татгалзах, professional commitment буюу мэргэжилдээ үнэнч байх нь
буурах хандлагатай байгаа нь дэлхий даяар ажиглагдаж байна. Christine A. Sinsky болон
бусад судлаачдын 2020 онд Америкд хийсэн ковид-19-тэй холбоотой эрүүл мэндийн
ажилтнуудын ажлын стресс болон хүсэл эрмэлзлийн талаар судалгааны үр дүнд 5 эмч
тутмын 1 нь, 5 сувилагч тутмын 2 нь мэргэжлээ бүрэн орхих бодолтой байгаа гэх үр дүн
гарсан байна.
Үүнээс гадна эрүүл мэндийн салбарын ажилтнууд цар тахал гарснаас бусад үед ч
job burnout буюу ажлаас халшрах хам шинж өвчинд илүү өртөмтгий байдаг байна. Эрүүл
мэндийн салбарын бараг 5 ажилтны 3 нь ажилтай холбоотой стрессийн сөрөг нөлөөлөл,
тухайлбал: 26% нь сонирхол, урам зориг, эрч хүч багасах, 19% нь ажил дээрээ хичээл
зүтгэл багасах зэрэг сөрөг нөлөө мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ, 36% нь танин
мэдэхүйн ядаргаа, 32% нь сэтгэл санааны ядаргаа, 44% нь бие махбодийн ядаргаа мэдэрч
байна гэсэн нь 2019 оноос хойш 38% өссөн үзүүлэлт юм. (association, 2022)
Тиймээс энэ цаг үед монголын эмнэлгийн салбарын ажиллаж байгаа хүмүүст ковид-19
цар тахлын үзүүлж буй нөлөө ямар байна, эмч мэргэжилтнүүдийн ажлын стресс, ажлаас
халшрах хам шинжид үзүүлсэн нөлөө хэр байгаа талаар болон эдгээр нь мэргэжлээ, эрүүл
мэндийн салбараа орхих хандлагад хэр хэмжээгээр нөлөөлсөн бэ гэдгийг энэ судалгааны
ажлаар судлахыг зорьлоо.
Судалгаандаа дараах хүчин зүйлсийг авч үзлээ:
● Ажлын сртесс, түүнийг хэмждэг үзүүлэлтүүд
● Ажлаас халшрах хам шинж буюу job burnout-ийн талаар
● Turnover intention буюу салбараасаа гарах хандлагын талаар |
en_US |