dc.description.abstract |
Сүүлийн жилүүдэд дэлхийн ихэнх улсууд тогтвортой хөгжлийн
асуудлуудад ихээхэн анхаарлаа хандуулж, дан ганц ашиг олох бус нийгэм, эдийн засаг,
байгаль орчинд суурилсан хөгжилд хүрэхээр тэмүүлж байна. Үүний дагуу тогтвортой
хөгжлийн асуудлуудтай холбоотой судалгааны ажлууд салбар бүрт ихээр хийгдэж
байгаа болно.
2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар батлагдсан
“Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ)-н хүрээнд ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг
баталж, 2016 оны 1 сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор
дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр улс орон бүрийг ТХЗ болгоноор үнэлж,
үнэлгээ өгч явж байгаа болно.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд тогтвортой хөгжлийн зорилгод нөлөөлж буй
банкны салбарын нөлөөллийг судалсан болно. Ингэхдээ ТХЗ бүрийг банкны ногоон
зээлийн төрөл бүртэй харьцуулж регрессийн шинжилгээ хийж, хамаарлыг нь судалсан
болно.
Мөн системийн нөлөө бүхий арилжааны 5 банкыг сонгож жилийн тайлан болон нийтэд
ил тод мэдээллэсэн мэдээлэл бүрт нь оноо өгөх замаар чанарын шинжилгээ хийж, үүнээс
гарах БОНЗ-н үнэлгээний үр дүнг, ногоон зээлийн олголттой харьцуулж судалсан болно. |
en_US |