Хураангуй:
Байгалийн хүчин зүйл, уул уурхайн эрчимтэй хөгжил, хотжилт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр мал аж ахуй эрхлэх хүмүүсийн тоо жилээс жилд буурч, хүн амын дийлэнх төв суурин газар, соёл иргэншилд ойр амьдрах хүсэлтэй болсоор байна. Энэ үзэгдэлд Өмнөговь аймаг хамгийн ихээр өртөж байна гэж хэлж болно.
Өмнөговь аймаг бол Монгол улсын хамгийн том газар нутагтай аймаг боловч хүн амын нягтаршил багатай аймгийн тоонд ордог. Гэвч сүүлийн жилүүдэд тус аймагт уул уурхай хамгийн идэвхитэй хөгжиж байгаа явдал нь хүн амыг тоог тогтмол өсгөх нэг гол шалтгаан болоод байна. Гэхдээ нөгөө талаас хөдөө сумдын иргэд аймгийн төвд олноор шилжин суурьшиж байна.
Өмнөговь аймгийн төвд сүүлийн жилүүдэд орон сууцны барилгууд олноор баригдаж байгаа бөгөөд түүний үнэ, эрэлт хэрэгцээ ч мөн адил өсөж байна. Иргэдийн худалдан авах чадвар мөн адил тодорхой хэмжээгээр өсч байгаа нь худалдаачид буюу бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчдээс чаанартай төдийгүй, сонголт сайтай бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг шаардаж байна.
Бид урд хөрш болон Улаанбаатар хотоос тавилга худалдан авч хэрэгцээгээ хангасаар ирсэн. Энэ нь холоос тээвэрлэх цаг хугацаа их шаарддаг төдийгүй үнэ өртөгийн хувьд өндөр байдаг.
Судалгаанаас харахад жилд 209 өрх айл шинээр гэр бүл болж, 1000 айлын орон сууц шинээр ашиглалтанд орж байна. Энэ тоо нь шинэ тавилгын эрэлт төдий хэмжээгээр өсч байна гэсэн үг юм.