Хураангуй:
1960 оноос хойш экстрим спорт нь хурдацтайгаар хөгжиж цар хүрээгээ улам нэмж байна. АНУ-ын хувьд нийт спортын зах зээлийн 3-ний 1 зах зээлийг эзэлдэг. Скейтбоард нь 2020 оны Япон улсын Токио хотод зохион байгуулагдсан зуны олимпын наадамд спортын төрөлд шинээр багтаж, бие даасан спорт болсон билээ. Үүнтэй хамааралтайгаар Монгол улсад тухайн спорт нь хурдацтайгаар нэвтрэн дэлгэрч байна. Монгол улсын хувьд нийт 15.000 хүн сонирхож 2.000 орчим хүүхэд идэвхтэй гулгаж байна. Улмаар эрэлт ихтэй байгаа боловч баталгаатай чанартай бүтээгдэхүүний нийлүүлэлт хомс байгаа тул албан ёсны, баталгаатай бүтээгдэхүүн нийлүүлэх дэлгүүртэй болох боломжийг эрж энэхүү сэдвийг сонгосон болно