Хураангуй:
Энэхүү судалгаа нь 2 бүлгээс бүтнэ. I бүлэгт онолын, II бүлэгт судалгааны хэсэг хамаарна. Онолын бүлэгт ажил гүйцэтгэх гэрээний тухай ойлголт, ойролцоо төрлийн гэрээнээс ялгагдах онцлог зэргийг хуульд заасан зохицуулалт, олон улсын жишиг гэрээний зохицуулалт болон эрх зүйн судлаач, эрдэмтдийн тайлбарласан онол арга зүйг дүгнэн харьцуулж, шаардлагатай хэсэгт эш татах замаар тайлбарлан оруулсан.
Судалгааны бүлэгт ажил гүйцэтгэх гэрээ (цаашид “АГГ”гэх)-ний үүргийн зөрчилтэй холбоотой хугацаа хэтрүүлэх, төсвийн хэмжээ нэмэгдэх, үүргээ ноцтой зөрчих, алданги их байхтай холбоотой маргааныг шүүхээс хянан шийдвэрлэсэн маргаануудаас хамгийн эхэнд гарч ирсэн илэрцийг үндэслэн, холбогдох шүүхээс ямар эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэн, АГГ-ний үүргийн зөрчлийг цаашид үүсгэхгүйн тулд гэрээнд тусгах шаардлагатай зохицуулалтын санал зөвлөмж багтана.
Уг судалгааны ажилд АГГ-ний хугацаа хэтрүүлэх, төсвийн хэмжээ нэмэгдэх, үүргээ ноцтой зөрчих, алданги их байхтай холбоотойгоор талуудаас гэрээний үүргээ зөрчиж буй асуудлыг судалгааны объектоо болгож, АГГ-ний тухай ойлголтын үндсэн шинж, онцлог, ОУЗИХ-оос гаргасан түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын ажил гүйцэтгэх жишиг гэрээг харьцуулан шинжлэж, мөн АГГ-ний дээр дурдсан үүргийн зөрчилтэй холбогдон гарсан шүүхийн зарим шийдвэрт анализ хийн судалгааг ажил гүйцэтгэх гэрээний талуудаас гаргах үүргийн зөрчил талаас хийсэн болно.