Хураангуй:
Олон улсад бичил санхүүгийн байгууллагад зэрэглэл тогтоодог MicroFinanza Rating, MicroRate, Planet Rating, M-CRIL агентлагуудын байгууллагын үнэлгээ, зээлжих зэрэглэлийн үнэлгээний арга зүйг судалж, харьцуулан дүгнэж, өмнө нь хийгдсэн Монгол судлаачдын судалгааг мөн суурь аргачлал боловсруулахдаа ашигласан болно. Суурь аргачлал дээрээ сүүлийн үед олон улсын үнэлгээний агентлагууд үнэлгээний хүчин зүйлсдээ нэмж оруулах болсон нийгэм, эдийн засаг, засаглалын үзүүлэлтийг нэмж оруулан аргачлалыг илүү сайжруулсан.
Боловсруулсан аргачлалаараа олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжаалсан 3 ББСБ-ын сүүлийн үеийн мэдээлэлд тулгуурлаж зэрэглэл тогтоож туршсан. Тус аргачлалаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бусад ББСБ-ууд ч мөн зэрэглэлээ тогтоолгох боломжтой юм.