dc.description.abstract |
Судлагдсан байдлын тойм гэдэг нь тодорхой сэдвээр хийгдсэн эрдэм шинжилгээний эх сурвалжуудын судалгаа юм. Ингэснээрээ анхдагч байх буюу хэний ч хийгээгүй судалгааг хийх боломж болон сорилтыг олгодгоороо бусад судалгааны төрлүүдээс ялгаатай.
Иймээс миний хувьд монголд төдийгүй олон улсад шинэ сэдэв болох нейроменежментийн тухай ойлголтыг сонгон авч, магистрын зэрэг горилсон судалгааны ажлаа судлагдсан байдлын тойм хэлбэрээр бичлээ.
Бүлэг 1-т судлагдсан байдлын тойм гэж юу болох, түүний төрлүүд, арга аргачлалын тухай судалсан бол Бүлэг 2 болон 3-т үндсэн сэдвийн хүрээнд нейроманлайллын тухай ойлголт, харьцангуй түгээмэл судлагдсан манлайллын 2 төрлүүдийн талаар, Бүлэг 4-т энэ чиглэлээр хийгдсэн EEG /Электроэнцефалограмм нь толгой хэсэгт бэхлэгдсэн жижиг металл диск (электрод) ашиглан тархины цахилгаан үйл ажиллагааг хэмжих шинжилгээ юм./ ашигласан судалгаануудыг тус тус судаллаа. |
en_US |