Хураангуй:
Цахим эрэн зуун эхэлж байгаатай зэрэгцэн манай улсад бүхий л салбарт шинэчлэлт, ахиц дэвшил гарч ирж байна. Үүний нэг нь мэдээж банкны салбар. Бид гүйлгээ хийхийн тулд банканд оочирлодог үе хэдийн өнгөрсөн. Дан ганц гүйлгээ бус бусад үйлчилгээнүүд мөн утсаараа, өөрт байгаа төхөөрөмжөөрөө дамжуулан хийх боломжтой болсон. Бидний хэрэглээнд банкны үйлчилгээ нь салбарын үйлчилгээнээс бусдаар мобайл, веб болoн апп гэсэн төрлүүдээр хуваагдаж байгаа. Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт 13 арилжааны банкнаас 12 нь өөрсдийн гэсэн “аппликейшн банк” буюу интернэт банкийг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Үүнээс “Худалдаа Хөгжлийн Банк”-ны интернэт банкны хөгжүүлэлт болон тулгамдаж буй асуудал тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар дүгнэлт шинжилгээ хийх болно. Үүний тулд асуулгын судалгаагаар Худалдаа Хөгжлийн Банкны хэрэглэгчид болон бусад банкны интернэт банк хэрэглэгчдээс судалгаа аван давуу болoн сул талуудын талаар дүгнэх болно. Туршилтын судалгаагаар Худалдаа Хөгжлийн банкны аппликейшн хэрэглэгчид болон анх удаагаа нэвтрэн хэрэглэж байгаа хүмүүсийн санал болон гүйцэтгэлийг мөн харьцуулан дүгнэнэ. Энэхүү судалгааны ажил маань анкетын болoн туршилтын хэлбэрээр онлайн болoн биет гэсэн холимог аргууд дээр тулгуурлан шинжилгээ дүгнэлт хийгдсэн болно.