Хураангуй:
Манай улсад 2011 онд IPTV үйлчилгээ нэвтрээд хэдийн 10 гаруй жил өнгөрсөн байна.
Техник технологи хөгжих хирээр IPTV үйлчилгээг ашиглаж буй хэрэглэгчдийн тоо улам
бүр өсөн нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотой уг судалгааны ажлын хүрээнд IPTV
үйлчилгээ хэрэглэгчдийн тус үйлчилгээг тууштай хэрэглэх хандлагад чухам ямар хүчин
зүйлс нөлөөлдөг болон цаашид уг үйлчилгээг эрхэлж буй компаниуд юуг анхаарч
ажиллах талаар судлах гэж хичээсэн юм. Хүчин зүйлсийг тодорхрйлох судалгааг нийт 11
хүчин зүйл 60 хувьсагчдын хүрээнд цаасан болон онлайн хэлбэрээр авсан бөгөөд
судалгаанд нийт Юнивишн, Скаймедиа компанийн IPTV үйлчилгээ ашигладаг 328
хэрэглэгч хамрагдсанаас 308 хэрэглэгчийн судалгаа шаардлага ханган судалгаанд
ашиглагдсан болно.
Судалгааны ажлын онолын хэсэгт хэрэглэгчийн зан төлөв, хэрэглэгчийн сэтгэл ханамж,
хэрэглэгчийн үнэ цэнэ нь хэрэглэгчийн тууштай хэрэглэх хандлагад хэрхэн нөлөөлдөг
талаарх байдлыг судалсан бөгөөд судалгааны загварыг боловсруулахдаа: Судлаач TungChing Lin, Sheng Wu b, Jack Shih-Chieh Hsu a, Yi-Ching Chou a нарын хамтран хийсэн
“Хэрэглэгчийн үнэ цэнэ ба хүлээлт баталгаажуулалтын загварын судалгаа: IPTV-г
үргэлжлүүлэн ашиглах байдлын жишээ” судалгааны загвар дээр ажилласан юм.
Салбарын судалгааны хүрээнд Олон улс болон Монгол улсад IPTV үйлчилгээг эрхэлж
буй компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээ, үнэ тариф, бүтээгдэхүүний онцлогийг
дэлгэрүүлэн судалсан.
Судалгааны асуулгын хувьд 3 хэсгээс бүрдсэн бөгөөд хэрэглэгчийн хувийн мэдээлэл
болон ашиглаж буй бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой 12 асуулт IPTV үйлчилгээний
талаарх хандлагын хүчин зүйлсийг тодорхойлох 11 хүчин зүйл 60 хувьсагчдыг илрүүлэх
асуулга гэсэн хэсгүүдээс бүрдсэн юм.