Хураангуй:
Энэхүү үйл ажиллагаа сайжруулах төлөвлөгөөг заасан хугацааны дагуу бизнесийн бодит орчинд судалгаа шинжилгээний үндэслэлтэйгээр тѳлѳвлѳлт хийж, онолын мэдлэгийг бататгах зорилгоор хийж гүйцэтгэсэн.
Тус дипломны ажилаараа миний бие “Монжүүс ХХК”-ны дотоод орчин болон удирдлагын арга барилыг түлхүү судалж түүнийг сайжруулах тѳлѳвлѳгѳѳ боловсруулсан. Монжүүс ХХК-ны үйл ажиллагаанд гарч ирж буй асуудлуудыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэхийн тулд“Европын бизнес дэмжих нийгэмлэг”-ээс гаргасан бизнес үнэлэх анкетын дагуу судалгаа авж үнэлсэн.Тус анкетын асуулга нь үйл ажиллагааны функц бүрийг нэг бүлэг асуулт болгон хуваасан байсан бѳгѳѳд нийт 11 бүлэг бүхий 11 үйл ажиллагааны функц байсан. Үүний дараа тодорхой болгосон 11 функц бүлгийн асуудлыг “Загасан нурууны диаграмм” асуудал шийдвэрлэх загвар ашиглаж асуудлын шалтгааныг тодруулж асуудлаа шийдвэрлэх замаар тѳлѳвллѳѳ.