Хураангуй:
Судалгааны ажлын хүрээнд олон улсын болон дотоодын банкуудын ажлын гүйцэтгэлийн
үнэлгээг судалсан.
Судалгаа шинжилгээ хэсэгт зах зээлд нөлөө бүхий ТОП-5 банкуудаас ХААН Банк,
Голомт банк, Худалдаа хөгжлийн банкны ажилтнуудыг сонгон авч тэдгээрээс асуулгын
аргаар ажилтны сэтгэл ханамж, ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд хэрхэн нөлөөлж байх
тодруулах зорилго бүхий судалгааг Google form –р авч судалгааны үр дүн spss
Программд боловсруулсан.
Судалгааны үр дүнгээс харахад ажилтнуудын ажлын сэтгэл ханамж нь ажлын
гүйцэтгэлийн үнэлгээнд зарим талаараа нөлөөлдөг тул тухайлсан хүчин зүйл
үзүүлэлтүүдэд зориулсан арга хэмжээг хэрэгжүүлж ажлын сэтгэл ханамжийг
нэмэгдүүлэх замаар ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх боломжтой юм.