dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлаар ДШМ-ын тухайлсан хэв маягийг судлахаас
илүүтэйгээр өөрчлөлтөд гол нөлөө үзүүлж болохуйц, ДШМ-ын удирдлагын чадамжийг
тодорхойлсон харилцаа, оролцоо, нөлөөлөл гэх гурван хүчин зүйлийг онцгойлон сонгож
авч судалсан. Эдгээр гурван гол хүчин зүйл дээр тулгуурлаж судалгааны дизайнаа
гаргасан бөгөөд МУ-д үйл ажиллагаагаа явуулж буй ХХС-ын 5 байгууллагын /Мобиком,
Скайтел, Юнител, Жи-мобайл, Ондо/ анхан шатны 112 удирдах ажилтнаас судалгааг
санал асуулгын аргаар авахад үр дүнгийн хувьд ерөнхийдөө сайн буюу мод нь 4 ба
түүнээс дээш үнэлгээтэй гарсан нь ХХС-ын ДШМ-ын өөрчлөлтөд чиглэсэн манлайллын
чадамж, удирдлагын харилцаа, оролцоо, нөлөөлөл нь дээгүүр үнэлэгдэж байгааг харж
болно. Судалгааны үр дүнгээс анхаарал татсан сонирхолтой асуудлыг тодотговол:
• Ажилчид шууд удирдлагаа буюу ДШМ-ээ топ шатанд гарсан шийдвэр гаргалтад хэр
зэрэг оролцоотой байсан бол аливаа томоохон шийдвэр гаргалтанд нөлөөлж чадсан
болов уу? мөн аливаа асуудалд хамт олноо төлөөлж дуу хоолойгоо хүргэж чадсан
зэргээс хамаарч үнэлэх үнэлэмж нь өөр өөр байсан бөгөөд хэрвээ ДШМ-н харилцаа,
нөлөөлөл, оролцоо өндөр байж чадсан бол ажилчид, удирдлагаа “Манлайллын
чадамжтай”, “Өөрчлөлтийг давж гарах хүчтэй шилдэг манлайлагч” гэж хүлээн
зөвшөөрдөг болох нь судалгааны үр дүнгээс гарч ирсэн.
• ХХС-н аль байгууллагад ажиллаж байгаа эсэх, ажилласан жил, насны ангилалаас
хамаарч ДШМ-ын манлайллын харилцаа, оролцоо, нөлөөллийг үнэлэх байдал
ялгаатай байсан. Энэ нь тухайн байгууллагын соёл, засаглалтай шууд холбоотой гэж
үзэж болно.
Эдгээрт үндэслэн цаашид байгууллагын өөрчлөлтөд ДШМ-н манлайллын үзүүлэх
нөлөөг нэмэгдүүлэх практик ач холбогдолтой, үр дүнтэй зөвөлгөөг боловсруулахыг
зорьлоо. |
en_US |