Хураангуй:
Тус судалгааны ажил нь мэдээллийн системийн судалгааны ажил тул системийн
хөгжүүлэлт буюу системийн шинжилгээ ба зохиомжийн арга зүй нь эмпирик судалгааны
арга зүйг орлодог (Nunamaker, Chen, & Purdin, 1990) онцлогтой. Судалгааны арга зүйг
оновчтой сонгохын тулд судлаач мэдлэгийн менежментийн шинжлэх ухааны харьцангуй
шинэлэг байдал, мөн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны дижитал
шилжилт, өөрчлөлтийн үйл явц эхлэлийн түвшинд байгаа зэрэг хүчин зүйлсийг
анхааралдаа авсан. Үүний үр дүнд эмнэлгийн тусламж үйлчилгээний байгууллагуудын
эмч нарын ажил мэргэжлийн онцлогт нийцэх мэдлэгийн менежментийн системийн
шаардлагуудыг системийн шинжилгээний Нээж илрүүлэх протатайпын (Discovery
prototyping) аргыг ашиглан хоёрдогч эх сурвалжууд буюу зах зээл дээрх мэдлэгийн
менежментийн бэлэн багц програмуудаас илрүүлэх оролдлогыг тус судалгааны ажлын
хүрээнд хийлээ.