Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь Улаанбаатарт байдаг “UBUS” хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа юм. Хөшигтийн хөндийд байрлах “Чингис хаан” олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсонтой холбогдуулан автобусны шинэ үйлчилгээ шаардлагатай болсон. Төр, хувийн хэвшлийн хамтарсан “Улаанбаатар Эйрпорт Шаттл” ХХК нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд Монголдоо анхны тусгай чиглэлийн, шуурхай автобусны үйлчилгээг нэвтрүүлж байна. Уг сэдэв нь захиалгат судалгаа юм. UBUS хэрэглэгчийн зан төлөвийн дөрвөн хүчин зүйлсийн нөлөөллийг асуулгын аргаар 250 түүвэр бүрдүүлэн тодорхойлох статистикийн шинжилгээ, найдвартай байдлын шинжилгээ, хүчин зүйлсийн шинжилгээ, корреляцын шинжилгээ, регрессийн шинжилгээ гэсэн 5 төрлийн шинжилгээ хийлээ. Судалгаанд UBUS худалдан авах хандлагад 4 таамаглал дэвшүүлсэн бөгөөд 4 таамаглал нь UBUS худалдан авах хандлагад эерэг нөлөөтэй үр дүн гарлаа.