СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛЫН ЦАХИМ БАНКНУУДЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШЛАГЫГ ҮНЭЛЭХ СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Тамир, Төгөлдөр
dc.contributor.author Цогбадрах, Баттөр
dc.date.accessioned 2023-01-19T06:42:02Z
dc.date.available 2023-01-19T06:42:02Z
dc.date.issued 2023-01-19
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3098
dc.description.abstract Цахим хэрэглээ эрчимтэй өсөлтийн энэ үед салбар бүр өөрсдийн хэрэглэгчдэдээ нийцсэн буюу хэрэглэгчийн туршлагад үндэслэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох хэрэгцээ шаардлага тулгараад байгаа билээ. UX хэмээх ойлголт нь хэрэглэгчийн зориулж буй бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ эсвэл хэрэглэгчийн хандлагыг бий болгодог байгууллагад тодорхойлогдож болно. Энэ талаар ярихад дагалдах бас нэгэн чухал ойлголт бол хэрэглэгч төвтэй дизайн юм. Нарман, Дрэйпер нарын танилцуулснаар хэрэглэгч төвтэй дизайн нь хүмүүсийн ухамсарт нөлөөлж, хүний болон компьютерын тухай ойлголтыг өөрчилдөг байна. Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй бүх арилжааны банкнууд өөрсдийн цахим банкны бүтээгдэхүүнтэй. Цахим банкны бүтээгдэхүүний хэрэглэгчийн туршлагад анхаарах хандлага нь сүүлийн үед арилжааны банкнуудад ажиглагдах болсон. Хэрэглэгчийн туршлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бүтээхийн тулд таних, тодорхойлох, санаа гаргах, турших, зах зээлд нэвтрүүлэх гэсэн тасралтгүй байнгын хоорондоо уялдах процессыг дамждаг. Яагаад тасралтгүй хэмээх үгийг хэлж байгаа гэвэл энэ нь нэг удаадаа болоод дуусдаггүй үргэлжийн тасралтгүй болох процесс юм. Судалгаанаас харахад америк хүн утсаа өдөрт дунджаар 262 удаа шалгадаг бөгөөд энэ нь 5.5 минут тутамд нэг удаа гэсэн үг. Бид ажил дээрээ, гэртээ, гудамжинд, хоол идэж байхдаа, орондоо, тэр ч байтугай машиндаа ч утсаа ашигладаг. Хүн бүр утсан дээрээ юу хийж байна вэ гэвэл гар утсаа харж байгаа нийт цагийн 88% нь аппликэйшн дээр зарцуулагддаг гэх зэрэг мэдээллүүдээс харахад гар утас болон аппликэйшний хэрэглээ эрчимтэй өссөөр байгаа тул үүнийг дагаад хэрэглэгчийн туршлагын талаар анхаарах шаардлага, хэрэгцээ өссөөр байна гэсэн үг. Олон улсын интернэт банк аппликэйшний UX тренд, чиг хандлага  Энгийн ойлгомжтой бөгөөд тогтмол өнгө аястай  Унших боломжтой болгох  Жагсаалтын оронд карт байдлыг ашиглах  Тоглоомын арга ашиглах  Босоогоор нь гүйлгэх  Статистик мэдээлэл харуулах  Газрын зургийг танилцуулах  Push мэдэгдлийг идэвхжүүлэх байсан билээ. Монголын цахим банкны хэрэглэгчдийн хэрэглээний туршлагын түвшин бага байгаа бол олон улсын стандартаас зөрүүтэй хэрэглэгчийн туршлагатай болох нь судалгааны үр дүнд харагдсан. en_US
dc.subject Хэрэглэгчийн туршлага, Цахим банк, Гар утасны аппликэйшн, Харилцагч, Арилжааны банкнууд en_US
dc.title МОНГОЛЫН ЦАХИМ БАНКНУУДЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШЛАГЫГ ҮНЭЛЭХ СУДАЛГАА en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах