Хураангуй:
“Чойр хайрхан” ХХК-ийн санхүүгийн тайлангийн мэдээлэл дээр үндэслэн компаний санхүүгийн төлөвлөлтийн оновчтой арга зүйг тодорхойлж, ноос ноолуурын салбарын жижиг дунд үйлдвэрүүдийн санхүүгийн тогтворгүй байдлыг хэрхэн сайжруулах боломж байгааг шийдвэрлэнэ. Судалгааны ажил хийснээр ноос ноолуурын салбарын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг улсынхаа зах зээлд амжилттай борлуулах боломжтой болно гэсэн хүлээлттэй байгаа юм.