Хураангуй:
Даатгалын салбарын хувьд даатгуулагч бүрийн эрсдэлийг үнэлэх замаар тэдгээрт тохирсон бүтээгдэхүүний хураамжийг тооцох үйл явцыг андеррайтингийн үйл ажиллагаа гэж нэрлэдэг. Гэтэл манай улсын албан журмын тээврийн хэрэгслийн даатгалын үнэ даатгуулагчийн бодит эрсдэлд суурилдаггүй, зах зээлийн үнийн өсөлттэй уялдаагүй хэт бага хураамжийн тооцоололтой бөгөөд нөхөн төлбөрийн тохиолдол ихтэй даатгалын бүтээгдэхүүнд тооцогддог. Албан журмын тээврийн хэрэгслийн даатгалд эрсдэлд суурилсан үнэ тогтоолтыг ашиглан андеррайтингийн шийдвэр гаргалтыг боловсронгуй болгохыг зорьсон.