Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа Хүрэн нүүрсний уурхайнууд болох “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК, “Шарын гол” ХК-ийн 2017-2021 оны мэдээлэл дээр үндэслэн тухайн компаниудын дотоод үнэ цэнийг олохыг зорьсон. Бизнесийн үнэлгээний тодорхой аргачлалууд дээр үндэслэн салбарын төлөв байдлыг харгалзан хүрэн нүүрсний уурхайнуудад хамгийн сайн тохирох үнэлгээний аргачлал нь орлогын хандлагад суурилсан хорогдуулсан мөнгөн урсгалын загвар болоод зах зээлийн хандлагад суурилсан үржүүлэгчийн загварыг сонгон авч тооцооллыг хийсэн. Түүнчлэн компаниудын бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөх гадны хүчин зүйлийг тодорхойлох PESTLE шинжилгээ, өрсөлдөөний төлөв байдал, салбарт нөлөөлөх нөлөөллийг тодорхойлох Портерын таван хүчин зүйлийн шинжилгээ, одоогийн төлөв байдлыг шинжлэх SWOT шинжилгээ зэргийг хийж гүйцэтгэсэн. Бизнес стратегийн шинжилгээ, санхүүгийн шинжилгээ, хэтийн төлөвийн шинжилгээ хийж үзсэний үндсэн дээр ирэх жилүүдийн таамаглалыг гурван хувилбараар тооцож үзсэн.