dc.description.abstract |
Дахин инженерчлэл нь бизнес процессуудыг үндсээр нь өөрчилж, эрс шинэчлэлт хийж, улмаар гүйцэтгэлийн чухал хэмжигдэхүүнүүд болох өртөг, чанар, үйлчилгээ, хурдыг эрс сайжруулах явдал хэмээн тодорхойлогддог. Манай улсын ихэнхи програм хангамжийн компаниудын төслийн үе шат нь уламжлалт арга аргачилалаар явж байгаа бөгөөд төслийн процессыг өөрчилж гүйцэтгэлийг эрс тогтвортой сайжиралтанд хүргэх боломжтой юм. Програм хангамжийн төслийн нэн чухал үе шат болох програм хангамжийн ажлын даалгавар гаргахдаа бизнес системийг сайтар судлах, аль эсвэл програм хангамжийн зөвлөх компанитай хамтарч ажиллаж уг процессийг өөрчилөх мөн дараагийн үе шатууд болох кодчилол болон тестлэх үе шат бүрт гүйцэтгэгч тал захиалагч талтай байнга хамтарч ажиллах, төслийн сүүлийн үе шат болох нэвтрүүлэлтийн үе шатанд хэрэгжүүлсэн төслийн үнэ цэнэ, зорилго, хэрхэн ашиглагдах талаар сайтар зөвлөгөө сургалт өгч баримтжуулж чадсанаар төсөл амжилттай хэрэгжих бүрэн боломжтой юм. |
en_US |