Хураангуй:
Энэхүү дипломын ажлын хүрээнд хэрэглэгчдийн хэрэглээ болон зан төлөвт гарч буй
дээрх өөрчлөлтүүдэд тулгуурлан OTT платформ хэрэглэгчдийн замналын зураглалыг
гаргасан бөгөөд ингэхдээ нийт 6 бүлэг асуултаар 394 респондентоос анкетын асуулгаар
судалгаа авч, тэдгээрээс 32 хүнийг 4 бүлэгт хуваан, бүлэг бүрт 8 респондентийг
хамруулах замаар фокус бүлгийн ярилцлага хийн хэрэглэгчдийн замналыг зураглалаа.
• Онолын судалгааны бүлэгтээ хэрэглэгчдийн туршлага болон хэрэглэгчийн
замналыг зураглаж болохуйц арга аргачлалыг тодорхойлохыг зорьсон бөгөөд
судлаач Stan Maklan болон Philipp Phil Klau “Хэрэглэгчийн туршлагын чанарыг
үнэлэх” загварыг ашиглаж судлагдсан байдлын судалгаанаас судлаачдын
дэвшүүлж буй хүчин зүйлсийг харьцуулахад давхардаж буй асуулгуудыг сонгох
замаар асуулга боловсруулсан.
• Салбарын судалгааны хүрээнд дэлхийн болон манай улсын хувьд хамгийн
түгээмэл байдлаар хэрэглэгдэж байгаа OTT платформуудын тухай дэлгэрүүлж
авч үзсэн.
• Аргачлалын хувьд тухайн загварыг батлах үндсэн таамаглал дэвшүүлэн
нөлөөллийг шалгах, загварын хүрээнд оновчтой байгааг тодорхойлохыг зорьсон.
• Эмпирик судалгаагаа Ori, LookTV, Voo, SkyGo, Wemax, Mo гэсэн дотоодын OTT
платформууд болон Neftlix, Apple TV зэрэг гадаадын OTT платформуудын
жишээн дээр судлаач Stan Maklan болон Philipp Phil Klau нарын 2011 онд хийсэн
судалгааны загвар дээр суурилж хийж гүйцэтгэсэн.
• Санал асуулгын арга ашиглан, биечилсэн болон цахим хэлбэрээр 487 өгөгдөл
цуглуулж, чанарын шаардлага хангах 394 өгөгдөл дээр шинжилгээ хийсэн.
• Судалгааны асуулгын хувьд үндсэн 6 хэсгээс бүрдсэн бөгөөд нийтдээ 30
асуулттай байхаар асуулгыг боловсруулсан.
• Судалгааны ажлын хүрээнд дэвшүүлсэн 11 таамаглалын хувьд 11 таамаглал
нотлогдсон.