Хураангуй:
Их хотын завгүй бөгөөд замын хөдөлгөөний түгжрэлтэй нөхцөлд хүмүүс
аливаа худалдан авалт хийхдээ биеэр очиж авахаас илүүтэйгээр хүргэлтийн үйлчилгээг
ашиглах нь нэмэгдсэн бөгөөд COVID-19 цар тахлын нөхцөл байдлын нөлөө нь энэхүү
үйлчилгээний төрлийн хөгжилтэнд ихээхэн түлхэц болсон байна. Хүмүүсийн хүргэлтийн
үйлчилгээг авах сонирхол нэмэгдэж байгаатай уялдан байгууллагын хүргэлтийн
үйлчилгээний дэд бүтэц нь өргөжих шаардлага зүй ёсоор гарч ирсэн бөгөөд үүнийг үр
дүнтэй зохицуулах ажлыг мэдээллийн системийн тусламжтайгаар хийх нь үр дүнтэй
бөгөөд тухайн байгууллагын ашигт ажиллагаанд шууд нөлөөлнө хэмээн үзэж байна.
Нөгөө талаас захиалагч тухайн бараа бүтээгдэхүүний хүргэгдэж ирэх хугацааны талаар
тодорхой мэдээлэлгүйн улмаас хүргэлт очихоор товлосон тухайн өдөрт захиалга өгсөн
хаяг дээрээ заавал хүлээж байх нөхцөл байдал үүсэх бөгөөд захиалгаа хүлээж цагийг үр
ашиггүй өнгөрөөх, ажлуудаа төлөвлөх боломжгүй байх зэрэг хүндрэл учирдаг байна.
Тиймээс хүргэлтийн үйлчилгээтэй холбоотой үүсэн бий болж буй нөхцлүүдийг
шийдвэрлэх, хянах боломж бүхий “Бодит цагийн хяналтын систем”-ийг бий болгох
хэрэгцээ шаардлага үүссэн бөгөөд хяналт, харилцаа, үйлчилгээний асуудлыг шийдвэрлэх
зорилгоор “Хүргэлтийн үйлчилгээний бодит цагийн хяналтын систем” сэдвийг дипломын
сэдвээр сонгон авч холбогдох төслийг боловсрууллаа.