dc.description.abstract |
Монгол улсын Z үеийнхэн буюу 1997 оноос 2012 оны хооронд төрсөн хүмүүсийн одоогийн сошиал медиа дээрх хүсэл сонирхол, цаашдын хэрэгцээг тодорхойлох зорилгоор 900 гаруй хүмүүсээс судалгаа авсан болно. Судалгааны үр дүнд үндэслэн хэрэглэгчийг өөрийн ижил сонирхолтой хүмүүсийн коммунитид (бүлэглэлд)
өөрийн гэсэн тодорхой рольтой буюу дүртэй нэгдэж, сонирхол нэгтнүүдээсээ суралцах, салбарын мэргэжилтнүүдтэй холбогдож, сургалтад хамрагдах зэргээр дүр бүрдээ тохирсон үнэ цэнийг олж авах, эргээд өөрийн туршлагаа бусадтайгаа хуваалцах, коммунитигийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг олгох веб сайтад тулгуурласан Монголын анхны коммунити платформ санал болгож холбогдох
шинжилгээ ба зохиомжийг боловсруулахад чиглэлээ. |
en_US |