Хураангуй:
Модон эдлэл, модон тавилга худалдан авагчдын ижил болон ялгаатай талуудыг тодорхойлж, хандлагыг тодорхойлоход зорьсон. Ойрын жилүүдэд импортоор орж ирж байгаа мод, модон бүтээгдэхүүнийг өөрийн орондоо үйлдвэрлэж, улс орныхоо модны хэрэгцээг хангах хэрэгтэй байгаа.
Хэрэглэгчдийн хандлага нь бодит үнэлэмж дүгнэлт, мэдээлэл эсвэл хувийн сэтгэл хөдлөл аль нь байхаас үл хамааран хүний бодол болон зан төлөвт хүчтэй нөлөөлж байдаг. Тиймээс, худалдан авалт хийх үед хэрэглэгчидтэй шууд болон шууд бусаар харьцдаг бүтээгдэхүүн бол модон тавилга бөгөөд дизайнер нь хэрэглэгчийн хүчин зүйл, түүний хэмжээс, найдвартай байдал, хэрэглэгчийн мэдрэмжийг анхаарч үзэх хэрэгтэй.
COVID-19 цар тахлын нөлөө бүх нийтэд, мөн аж үйлдвэрлэлийн мод, модон эдлэлийн салбарт ч гэсэн нөлөөлж байгааг нь тодорхой жилд боловсруулж байгаа болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний тоогоос харагдаж байна. Модон эдлэл, модон тавилгын хөгжил цаашид хэрхэх нь бүтээгдэхүүний чанар болон үйл ажиллагааны тогтвортой байдлаас шууд хамаарна.
Худалдан авагчдыг хүйсээр нь харьцуулж үзэхэд хүчин зүйлүүд нийт эмэгтэй худалдан авагчдад эрэгтэй худалдан авагчдаас илүү нөлөөлж байна. Модон тавилга худалдан авагчдын хандлага болон хүйсээр ялгахад эмэгтэй худалдан авагчдын хэрэгцээ илүү байдаг ба зорилтот зах зээлийг 26-с дээш насны хүмүүст модон эдлэл, тавилга хийх нь зохимжтой гэсэн шинжилгээний үр дүн гарсан.